Шатахууны үнэ дахин 50-100 төгрөгөөр буурах боломжтой талаар ШӨХТГ-аас мэдээлсэн билээ. Энэ мэдээллийн хүрээнд нефть импортлогч компаниудад шатахууны үнийг буулгах хүсэлтийг тус газраас тавиад буй. Тэгвэл энэ асуудлаар ШӨТХГ-ын дарга Д.Мөнхтөр Монголын нефть, хийн үндэсний ассоциаци,Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны удиралагуудтай уулзжээ. Тэд нөхцөл байдлын талаар ойлголцолд хүрч үнэ бууруулах эсэх тухай хариуг удахгүй өгөхөөр болсон байна.