Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, "Нефтийн... байрны гадаа хүүхдүүд газ үнэртээд байна" гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид ажиллажээ.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 15 настай эрэгтэй О, 14 настай эрэгтэй Б нар нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байсныг таслан зогсоожээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Өсвөр насны охид хөвгүүд ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Энэ бүхэнд хууль хяналтын байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, сургуулийн ойр орчимд гэмт хэрэг зөрчил гарахаас сэргийлсэн хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байгаа боловч өсвөр насныхан газ үнэртэх тохиолдол гарсаар байгааг цагддаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд дахин дахин анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)