Өнөөдрөөс Хангай, Хөвсгөлийн уулсаар маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орох ажээ. Харин нөгөөдрөөс төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй байна. Мөн зарим нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Хэдийгээр салхи шуурга, хур тунадастай байх ч огцом хүйтрэхгүй ажээ. Ихэнх нутгаар энэ долоо хоногт шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх юм байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж нуурын толио, гол мөрний урсацын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байгаа нь олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид голын сав газар дахь цас, мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер, цөнтэй давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам ( шар усанд автаж болзошгүй байгааг Ус цаг уур орчны эрдэм шинжилгээний хүрээлэнгээс aiixaapyyjuiaa.