Бусдын гадаад паспортыг ашиглан, улсын хил 11 удаа нэвтэрсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Ө өөрийн төрсөн дүү Ц-ийн гадаад паспортыг ашиглан 2015-2016 онд Алтанбулаг, Сүхбаатар боомтоор удаа дараа хил нэвтэрснийг ОХУ-ын тал илрүүлсэн байна.
Монгол Улсын иргэн Ө нь 2015 оны гуравдугаар сард ОХУ-д зорчих үедээ оршин суух хугацааг гурав хоногоор хэтрүүлсэн тул тус улсад нэвтрэх эрхээ гурван жилийн хугацаатайгаар хасуулсан аж.
Дашрамд, биедээ авч яваа эд зүйлээс эхлээд биеийн байцаалт, бичиг баримтаа шалгуулж, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд аливаа улсын хилийг нэвтрэх эрхтэйболдог. Гэтэл хил нэвтрэх эрхээ хасуулсан хүн бусдын гадаад паспорт ашиглаж удаа дараа улсын хил нэвтэрсэн нь Монгол Улсын хилийн хяналт шалгалт, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын алба хаагчдын ажилдаа хайнга хандсаны илрэл гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (1)