Өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 1-нд Нийслэлийн эмнэлгүүдийн 789 хүүхдийн орон дээр 960 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 21.7 хувиар хэтэрчээ.
Шинээр хэвтсэн өвчтний 166 буюу 45.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Дүүргээр авч үзвэл Багануур, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд орны ачаалал хэтэрсэн үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.