Эцэг эхчүүдийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд халуун ус цайнд түлэгдэж бэртэх, цаашлаад амиа алдах хэрэг гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд бага насны хоёр хүүхэд халуун усанд түлэгдэж ГССҮТ-д хүргэгджээ.
Тодруулбал, СХД нэгдүгээр хороо "ГССҮТөвийн Түлэнхийн тасагт энэ сарын 09-нд 15.00-16.00 цагийн үед халуун усанд түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгахад тус хороонд оршин суудаг 2 настэй эмэгтэй А нь буцалсан аарцанд түлэгдэж гэмтжээ.
Мөн ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг шалгаад үзэхэд БЗД-ийн16 хороонд оршин суух М /эм.2н/ нь хуванцар ванн дотор халуун цай хийгээд хөргөх хооронд ванны ирмэг дээр гишгэж нуруу, баруун гар, баруун хөлийн дотор хэсгээр түлэгдэж гэмтэн ЯТТ-н 103-аар тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна.