Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулахаар болжээ. Учир нь журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас сугалаагаар иргэдийг сонгохоор болсон байна.
Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах аж. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагджээ.
Дашрамд өгүүлэхэд Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/, Барилга Хот Байгуулалтын Яам /БХБЯ/, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна.