Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зусланг өмчилнө

2016-4-06
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газартай хамтран зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар оролцлоо.

 

Газар өмчлөлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын нэг болох “Зуслангийн газар өмчлөл”-ийн ажилд шаардлагатай бэлтгэл хангах, эхлүүлээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Өмчийн харилцааны газрын дэргэд “Ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Улаанбаатар хотын зуслангийн бүсэд Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдсаны дараа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх” хэмээн тусгагдсанаас гадна зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэх нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтод мөн тусгагдсан томоохон хэмжээний ажил юм.
 

Зуслангийн газар өмчлөлийн ажил зохион байгуулагдах байршлууд, хил зааг.

           
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын /амны/ ерөнхий төлөвлөгөөг, 2014 оны 101 дүгээр тогтоолоор 5 байршил, мөн оны 181 дүгээр тогтоолоор үлдэх 21 байршлын хаягийн зураг төслийг батлан гаргаснаар төлөвлөлт, хаягжилтын суурь мэдээлэл бүрдсэн. Ингэснээр зуслангийн газруудад газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахдаа шинэчилсэн хаягийн бүртгэл хийгдэх боломжтой болж байна.


Батлагдсан 26 байршил нь Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун мод зэрэг 19 ам, Чингэлтэй дүүрэгт Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино зэрэг 7 аманд тус тус өмчлөлийн ажил зохион байгуулагдана.


Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлөлийн үргэлжлэн явагдана.


Газар өмчлөхийг хүссэн иргэдэд тавигдах эрхзүйн шаардлага

Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар тушаалаар батлагдсан “Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл”-д тусгагдсаны дагуу зуслангийн газруудыг өмчлүүлэхэд зөвхөн тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулж ажиллана. Батлагдсан төлөвлөлт зөрчигдсөн тохиолдолд тухайн газар нь өмчлөгдөх боломжгүй бөгөөд төлөвлөлттэй уялдуулах арга хэмжээ авснаар өмчлүүлэх ажил хийгдэнэ.


“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасанчлан хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг нийтийн эдэлбэрийн газрууд, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлэх боломжтой.    


Монгол Улсын “Ойн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасанчлан ойн цоорхой, ойн захаас гадагш 100 м газар, тарьц суулгац бойжуулах мод үржүүлгийн газруудын эзлэх талбай нь ойн сан бүхий газарт хамаардаг байна. Мөн “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 тоот тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д заасанчлан хот суурин газрын усан сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй зайд газар өмчлүүлэхийг хориглосон байна.


Иймд холбогдох хууль тогтоомжид заасанчлан ойн сан бүхий болон усны сан бүхий газрын онцгой, эрүүл ахуйн, энгийн хамгаалалтын бүсүүд, нийслэл хотын нутаг дэвсгэр дэх хуульд /Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай/ заагдсан ангилал бүхий нийтийн эдэлбэрийн газрууд, зам, шугам сүлжээний газруудын трасс, улаан шугам, хамгаалалтын бүсүүдэд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх боломжгүй тул зуслангийн газрын шинэчилсэн тооллого, бүртгэлийг дээр дурьдсан ангилал тус бүрээр урьдчилсан байдлаар боловсруулсан.

 
Зуслангийн газруудад хийгдсэн тооллого, бүртгэлийн үр дүн.
 

Иргэдийн зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/ суурин болон хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2014 оны 7 дугаар сарын байдлаар нийт 40059 нэгж талбар байгаагаас 18216 нэгж талбар нь өмчлүүлэх боломжтой байна гэсэн урьдчилсан тоо гарсан юм. Бусад нэгж талбаруудын хувьд хуульд заасан шаардлага хангахгүй тул өмчлөгдөх боломжгүй, мөн тодорхой зөрчил арилгасны үндсэн дээр өмчлөгдөх боломжтой нэгж талбарууд эзэлж байна. /Судалгааны урьдчилсан дүнг хавсралт хүснэгтээр харуулав. Судалгаанд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй Сонгинохайрхан дүүргийн зарим байршлууд хамрагдсан болно./
 
Дүүрэг Чингэлтэй Сүхбаатар Нийт
Амны тоо 9 17 26
Өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоо 4040 14176 18216
Өмчлөгдөх боломжгүй нэгж талбарын тоо 8655 13188 21843
Нийт дүн 12695 27364 40059
 
Хаягийн зураг төсөл батлагдсан 26 байршилд хийгдсэн урьдчилсан тооллогоор өмчлөгдөх боломжтой 18216 нэгж талбарыг “Зуслангийн газрыг өмчлүүлэхэд баримтлах чиглэл”-ийн дагуу батлагдсан төлөвлөлттэй уялдуулах арга хэмжээг авсны үндсэн дээр өмчлүүлнэ.


Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүргүүдийн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлын хүрээнд газар дээрээ бодит байдлаар ямар байгааг нэгж талбар, хашаа бүрээр нь очиж кадастрын зураг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй харьцуулан судалж, тоолж, бүртгэх, зөрчлийн байдлыг нарийвчлан гаргах ажлыг хийж, газрын зөрчил арилгуулах, мэдээлэл сурталчилгаа хийх, иргэдийн газрын эрхийн бүртгэл болон газар ашиглалтын байдлыг танилцуулах зорилгоор “Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо”-г Шадивлан, Жигжид, Шарга морьт, Майхан толгой зэрэг 4 байршилд байгуулан бэлтгэл хангаж ажилласан.


Зуслангийн газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах
 

Нийслэлд зуслангийн газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахдаа иргэд болон албан байгууллагууд, албан хаагчдад хэт ачаалал үүсгэхгүй байх, зардлыг хэмнэх, иргэд газрын харилцааны албанд биеэр ирж, урт хугацаагаар дугаарлахгүй байх нөхцлөөр хангах зорилгоор иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хэрэгжсэн төслийн хүрээнд бий болсон “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгч ажиллахаар бэлтгэл хангаж байна.


Иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулах хүлээн авах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авах бөгөөд тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    4 цаг 20 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    5 цаг 41 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    5 цаг 44 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    6 цаг 35 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    6 цаг 57 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    7 цаг 22 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    7 цаг 29 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    8 цаг 20 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    8 цаг 55 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    9 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    9 цаг 46 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    10 цаг 6 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    10 цаг 11 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    10 цаг 16 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    10 цаг 16 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    10 цаг 35 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    10 цаг 37 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    10 цаг 41 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    11 цаг 16 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 47 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК