Цагдаагийн байгууллагын нэр барьж залилан хийсэн тохиолдлууд цөөнгүй гардаг.
Тэгвэл саяхан Монгол Улсад түр, удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн гэрээр орж, “Цагдаагийн байгууллагаас явж байна” гэж хэлж бүртгэл судалгаа авах нэрийдлээр хувийн мэдээллийг тодруулах анкет бөглүүлсэн тохиолдол удаа дараа гарчээ.
Тиймээс цагдаагийн байгууллагаас гадаадын иргэдийн гэрээр явж бүртгэл судалгаа авах ямар нэгэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаагүй гэдгээ Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)