Говь-Алтай аймгийн удирдлагуудыг АТГ-т шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Тодруулбал, аймгийн Иргэдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат, Бигэр сумын Засаг дарга Б.Энхтүвшин нарын хүмүүс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа аж.
Тэднийг орон нутгийн ААН-үүдээ дарамталж, мөнгө нэхсэн гэх асуудлаар шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Сэтгэгдэл (2)