Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойн арга хэмжээний хүрээнд "Гүн гэрийн гүнж" дуурийг маргааш УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
Тус театрт Ц.Нацагдоржийн энэхүү үндэсний шинэ дуурь өнгөрсөн сарын 5, 6-нд нээлтээ хийсэн юм. Уг дуурийн хөгжмийг Ц.Нацагдорж, цомнолыг Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат, Т.Зөнбилиг нар бичжээ.
Энэхүү 3 бүлэг 5 үзэгдэл бүхий дуурийн үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхийг өгүүлнэ. Дуурийг доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүнгэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ.
Бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний бат бэх ухаан бүгдийг энэ дууриас мэдрэх боломжтой.