Бугын эврийг хууль бусаар түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авахгүй байхыг БОНХАЖЯ-ны холбогдох албаныхан анхааруулав.
Хэрэв хуулт бусаар түүж, тээвэрлэх, худалдах, худалдан авсан тохиолдолд 3-5 жилийн ял оноодог аж. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах тул хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байхыг сэрэмжлүүллээ.
Дээрх хугацааг Ойн тухай хуулийн 3.17 дүгээр заалтад гуравдугаар сарын 10-аас зургадугаар сарын 10 хүртэлх хугацааг хамруулсан байдаг аж. Түүнчлэн төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Бугын эвэр, чив сүүл авна" гэсэн зарын дагуу иргэд ой хээрт зорчих хөдөлгөөн олширч, түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгаа аж. Иймд ард иргэдийг зохих хуулиа дагаж мөрдөн, болзошгүй аюул гаргахгүй байхыг уриалсан юм.
Сэтгэгдэл (1)