Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.
2016 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 10,11-нд зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 10,12-нд зарим газраар, 11,13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.