Монголын 17 гэрэл зурагчны бүтээл олон улсад цацагдах сайхан мэдээ байна. Токиод жил бүр зохион байгуулдаг олон улсын гэрэл зурагчдын наадмын үеэр тэдний бүтээлүүдийг дөрвөн том галерейд тавих юм. Зүгээр ч нэг дэлгэхгүй, манайхан тусгай үзэсгэлэнгээ япон үзэгчдэд толилуулах аж. Ерөнхий зохион байгуулагч болох Японы гэрэл зургийн холбооноос Монголыг онцдон зохион багауулж, “Никон”, “Сонин", “Канон” брэнд ивээн тэтгэж буй эл арга хэмжээнд Монголын гэрэл зурагчдьш нэгдсэн холбоо хүч хавсарч байгаа гэсэн. Монголыг сурталчлах үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 12-нд олон нийтэд нээлттэй байх нь. Үзэсгэлэнд тавих зурагчдын бүтээлийг ерөнхий зохион байгуулагчид нь сонгосон юм байна.
Энэ үзэсгэлэнг, Японоос цаашлаад Тайвань, ОХУ-д толилуулахаар төлөвлөсөн байна. Дашрамд, монгол гэрэл зурагчид маань өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үдэд үзэсгэлэнгээ зохион байгуулсан билээ.