Автобус нэгдлүүд Нийслэлийн засаг даргад шаардлага хүргүүллээ. Нийслэлээс хувийн хэвшлүүдэд зардлын санхүүжилтээ олгоогүй учир энэ сарын есний өдрөөс эхлэн "Эрдэм Транс", "Атибус", "Мяралзаа", "Трансбус", "Тэнүүн Огоо" ХХК тэргүүтэй нэр бүхий 5 автобус нэгдэл шугаманд гарсан том оврын тээврийн хэрэгслүүддээ "Нийслэлийн Засаг даргаа 1-р улирлын зардлын санхүүжилтээ өгөөч ээ! Цалингаа тавья, өрөө төлье" гэсэн анонс хадсан байна.
Жолооч нарын хэлж буйгаар "Цалингаа өгч байгаа. Яг ямар учраас наасныг нь мэдэхгүй байна. Ажилдаа иртэл бүх автобусанд наачихсан байсан" гэх хариултыг өгчээ.
Сэтгэгдэл (2)