Зам Тээврийн салбарынхан улсын чанартай нийт 1014 км хатуу хучилттай замын ажлыг дөрөвдүгээр сарын 18-нд эхлүүлэх гэж байгаагаа өнгөрөгч сард албан ёсоор мэдэгдэж байсан. Энэ шийдвэр ирэх долоо хоногт ажил хэрэг болж эхлэх нь. Автозамын салбарт 2016 онд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 14 чиглэлд 1014 км авто зам, гурван байршилд 912,4 метр урт төмөр бетонон гүүрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Замчид Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгуудад таван цэгээс нэгэн зэрэг ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа хэдийн оржээ.
Замын нээлт: 2016 оны 4 дүгээр сарын 18
Хаана: Замын ажлын нээлт хийх 5 цэг:
Завхан аймгийн Улиастай хот
Дорнод аймаг Хөлөнбуйр
Ховд аймаг Ховд хот
Сэлэнгэ аймаг Ерөө сум
Орхон аймаг Эрдэнэт хот
Т.Энхэлээ