Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажлын шавыг өнгөрсөн баасан гарагт тавилаа. Цэцэрлэгийн барилгын ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон бөгөөд энэ ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн энэ оны есдүгээр сарын 25-нд хүлээлгэн өгсөнөөр сургалтын таатай орчин бүрдэж сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг бүрэн хамруулах боломж нөхцөл бүрдэх юм.
Тус цэцэрлэгт одоогийн байдлаар дүүргийн 4,5-р хорооны сургуулийн өмнөх насны 160 гаруй хүүхдийг хамран сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.
Сэтгэгдэл (3)