Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл наймдугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан билээ. Тухайлбал үүнд, өвдөлт намдаах, хордлого тайлах, халуун бууруулах, хавдрын, дархлаа дарангуйлах эм, хөнгөвчлөх эмчилгээний, зүрх судасны гэх мэт нийт 173 нэр, 404 төрлийн эмийг иргэд хямд үнээр авах юм.
Харин хөнгөлөлттэй үнээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн албан ёсоор эмийн сангууд худалдаалах аж.
Тиймээс иргэд эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авахын тулд заавал эмчийн жор, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхтэй байх ёстой гэжээ.
Жагсаалтад багтсан эмийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
Сэтгэгдэл (3)