“Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн тэмцээнийг ирэх зургадугаар сард зохион байгуулна. Энэхүү тэмцээнд оролцогчдыг зургадугаар сарын 03 хүртэл онлайнаар бүртгэх юм байна.
Уг тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болох юм. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид, 21 км 095 метрийн хагас, 42 км, 195 метрийн бүтэн марафон гүйлтэд оролцоно. Харин сонирхогчдын хувьд дөрвөн насны ангиллаар гурван зайд болох юм.
Тэмцээнд оролцохыг хүсвэл http://ub-marathon.ub.gov.mn хаягаар бүртгүүлээрэй.