АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтад 50 гаруй орны төрийн тэргүүнүүд Монголд цуглах юм. Үүнтэй холбогдуулан зарим дүүргийн автозам дагуух гутал засварчин, гуанз, ТҮЦ зэргийг нүүхийг шаарджээ. Тодруулбал, зөвхөн ирэх наймдугаар сарын 20 хүртэл үйлчилгээ явуулахыг хориглож нүүхийг шаарджээ.
Энэ асуудлаар холбогдох хүнээс тодруулахад “Дээрээс өгсөн тушаалын дагуу зам дагуух худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шаардлага тавьж байгаа. Энэ ажил зөвхөн АСЕМ-тай ч холбоотой бус нийслэлийн иргэдийн ая тухтай байдалтай холбоотой” гэсэн юм.
Сэтгэгдэл (3)