Энэ оны эхний улирлын байдлаар зам тээврийн ослын үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулан гаргажээ.
Энэ үзүүлэлтээр зам тээврийн нийт осол 30 орчим хувиар буурсан байна. Мөн ослын улмаас 70 хүн амиа алдсан нь өмнөх оныхоос 35.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Өмнөх онуудад жилд 400-500 гаруй хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан юм гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.