Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил дөрөвдүгээр сарын 18-нд эхэлнэ. Энэ жил Завхан аймагт Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замыг барих юм байна. Авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Насны зам” компани шалгарчээ. “Завхан ойртвол зам муудна” гэх ёж хэлц мартагдах цаг удахгүй болох нь гэж нутгийнхан нь ярьж байна. Замын ажлыг 2017 онд бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
Т.Энхэлээ