Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор энэ сарын 16-17-ны хооронд зам хаах юм. БГД 9-р хороо "Говь сауны баруун хойд талын урсгалыг хааж авто зам сэтлэн цэвэр бохир усны шугам татах юм байна. Мөн Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд дулааны шугам татна хэмээн албаныхан хэллээ.
Т.Энхэлээ