Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн хонохыг анхааруулж байна.
2016 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд говь талын нутгаар, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 20-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.