Төрийн орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ын дагуу долоон ангиллаар иргэдииг бүртгэсэн. Тодруулбал, өнгөрсөн сарын 21-ний өдрөөс энэ сарын 1-ны өдөр хүртэл бүртгэж материалыг хүлээн авсан. Нийт 2400 гаруй иргэн бүртгүүлжээ. Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг өнөөдөр Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад байршуулах юм байна. Мөн иргэд ТОСК-ийн байранд очиж сугалаанд оролцох эсэхээ тодруулж болох бөгөөд цахим сугалааг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулах юм байна.