Буудлагын Дэлхийн цомын тэмцээн Бразил улсад эхэллээ. “Рио-2016” олимп болох оронд болж буйгаараа онцлог тус тэмцээнд 88 орны 661 тамирчин онч мэргэнээ сорьж буй. Манай улсаас эх орноо төлөөлөн олимпийн эрх авсан тамирчид болох Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тэмцээний эхний өдөр болсон хийн урт бууны дасгалд өрсөлдсөн Г.Нандинзаяа 414.3 оноогоор 30 дугаар байрт шалгараад байна.