Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг “Жангар”, туулиас сэдэвлэн бүтээсэн “Жангар” 3D хүүхэлдэйн кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ киног ӨМӨЗО-ны “Jangar international”,“FSM media group”,“Chimdee’s music” гурван компанийн 100 гаруй уран бүтээлч хамтран бүтээжээ. Кинонд нутаг, улс үндэстнээ хамгаалсан эрэлхэг баатрын үйлс, нөхөрлөлийн чин шударга зан чанарыг харуулах бөгөөд 3D графикаар амилуулсан Монголын анхны дэлгэцийн бүтээл гэдгээрээ онцлог. 104 ангит тус хүүхэлдэйн киноны нээлт энэ сарын 21-нд-БНХАУ (Бээжин хот)-д болох бол ирэх сарын 1-нд- ОХУ, (Буриад, Улаан-Үүд хот) 5-нд-ОХУ, (Тува, Кызыл хот) 10-нд ОХУ, (Халимаг, Элст хот)-д тус тус болох юм. Дашрамд дурдахад, “Жангар” төслийн хүрээнд “Жангар” дууны цомог, видео тоглоом, хүүхдийн цуврал нэвтрүүлэг, цуврал зурагт ном, боть ном, тайзны, дуулалт жүжиг бүтээх юм.
Сэтгэгдэл (2)