Жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдөр хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдөр болдог. Хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдлыг байнга санан дурсаж буй баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илрэл, нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл юм.