Монгол, Энэтхэгийн хооронд бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гүүр болох нэгэн байгууллага энэ сарын 15-нд нээлтээ хийлээ. Монголд бизнес эрхэлдэг энэтхэг иргэн Энэтхэг улсад сурч, ажиллаж, амьдарч байсан монголчууд хамтран, Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөл байгуулжээ.
Энэтхэгт сурч, ажиллаж байсан, одоо суралцаж, ажиллаж буй монголчууд болон хоёр орны хооронд бизнес эрхлэгчдийн мэддэг, ур чадвар, хүчийг нэгтгэн, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой энэ зөвлөл иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, сургалт, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа хийх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах юм байна.
Манай хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди 2015 онд Улаанбаатарт айлчилснаар хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн шатанд гаргах яриа хэлэлцээ хийгдсэн юм. Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөл байгуулагдах болсон гол үндэслэл нь энэхүү яриа хэлэлцээ аж.