2016 он гарсаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 16545 сэжигтэй тохиолдлоос 3528 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн.
Тэгвэл энэ сарын 17-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 358 өвчтөн хандсаны 250 буюу 69 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 59 буюу 23 хувь нь хэвтэж, 158 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.
Мөн улаанбурхан өвчний улмаас нийт 410 өвчтөн эмчлүүлж байгаагаас 20 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.