Цагдаагийн ерөнхий газраас уриалга гарган өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг сумдын малчдад туслалцаа үзүүлэх “Сайн үйлсийн аян”-ыг сарын хугацаанд ажилчдынхаа дунд өрнүүлжээ. Уг аянд цагдаагийн байгууллагын алба хаагчид идэвхитэй хамрагдаж нийт 1.803.000 төгрөг бэлэн мөнгөөр, хивэг 64 шуудай, нэмнээ 1022 ш, элгэвч 67 ш, лаа 598 ш, шүдэнз 495 толгой, ажлын бээлий 602 ш зэрэг шаардлагатай зүйлсийг цуглуулан Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэж өглөө. Хандив тусламжийн барааг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга А.Сүхбаатар нарын албаны хүмүүс хүлээн авсан бол Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Ж.Буянбат, Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ү.Зоригтбаатар нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Сэтгэгдэл (2)