Сүүлийн үед улаанбурхан өвчин газар авч 0-8 сартай нярай хүүхдүүд өвчлөх, эндэх эрсдэл их байгаа. Эм тарианы дутмаг байдлаас гадна энэ төрлийн өвчнийг анагаахад шаардлагатай аппарат, төхөөрөмж цөөн учир сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд ээлжлэн хэрэглэдэг тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Одоогоор ХӨСҮТ-ийн улаанбурхан өвчний тасаг дүүрсэн тул зэргэлдээх тасгуудад ч хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байгаа учраас эмнэлгийн ажилтнууд ачаалал ихтэй байгаа аж. Иймээс АШУИС-ийн оюутнууд ХӨСҮТ-д ээлжээр жижүүрт гарахаар болжээ. Тодруулбал, 1 оюутан 1 шөнийн жижүүрт гарах юм байна.
Сэтгэгдэл (2)