Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон баривчилгаатай холбогдуулж нэр бүхий УИХ-ын гишүүд Р.Чингисийг чөлөөлөх хүсэлтийг өмнө нь нэг бус удаа тавьж байв. Х.Баттулга гишүүн ч Хууль зүйн сайдад хандан ЦЕГ-ын даргыг шалгах хүсэлтийг хүргүүлээд байсан юм. Харин салбарын сайд нь ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлснээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.