Дорнод аймагт хэд, хэдэн түймэр гарсаныг ЦЕГ-аас сэрэмжлүүлэх үүднээс мэдээлсэн байна. Тухайлбал, "Баяндун сум 4-р баг "Хуурай хөндий" гэдэг газар өндөр хүчдэлийн шон унаж, хээрийн түймэр гарч, Баян-Уул сум 1-р баг "Унгайн гол" гэдэг газар хүртэл үргэлжилж гарсан" мэдээллийг өчигдөр 20:00 цагт цагдаагийг байгууллага авч, Баяндун сумаас 60 хүн, 2 автомашин, Баян-Уул сумаас сумаас 32 хүн, 2 автомашинтай ажиллаж байна.
"Халх гол сумаас зүүн урагш 15км-т орших "Ташгай" гэдэг газар хээрийн түймэр гарсан" мэдээллийг 04-р сарын 19-ний 15:15-д аймгийн ОБГ-аас 12 алба хаагч, 1 автомашин, ХЦ-ийн 0198-р агиас 40 алба хаагч, 2 автомашин, сумаас 22 хүн, 2 автомашинтайгаар ажиллаж, 04-р сарын 20-ны 23:00 цагт бүрэн унтраажээ.
Түүнчлэн, "Хөлөнбуйр сум 1-р баг "Жаргалантын энгэр" гэдэг газар хээрийн түймэр гарлаа" гэсэн мэдээллийг 04-р сарын 20-ны 16:00 цагт авч, аймгийн Онцгой байдлын газраас 19 хүн, 2 автомашин, Хөлөнбуйр сумаас 57 хүн, 6 автомашин, Булган сумаас 68 хүн, 5 автомашинтай ажиллаж байна.