Манай улсын иргэн БНСУ руу 30 орчим хайрцагтай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар хил давуулсан байна. Уг хэрэгт төрийн албан хаагчид ч оролцсоныг тогтоожээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улсын ерөнхий прокурорын газраас БНСУ-ын талд хандаж үлэг гүрвэлийн олдворуудыг нотлох баримтаар буцааж авах хүсэлт гаргажээ. Солонгосын тал хүсэлтийг хүлээн авч олдворуудыг Монголд шилжүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл (5)