2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан сонгогчдын ирцийг хангах, идэвхтэй оролцоход анхаарах үүднээс алдаж гээсэн болон шинээр авах цахим үнэмлэхийг тасралтгүй хэвлэн олгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэж холбогдох албаныхан хэлж байна.
Үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол иргэд оршин суугаа харьяа аймаг, нийслэлийн сум, хорооны улсын бүртгэгч болон УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж бичиг баримтын зөрчлөө арилгах ёстой. Ингэснээр нийслэлийн иргэн бол захиалга өгч, бүртгэл баталгаажснаас хойш долоо хоногт, орон нутгийн иргэд шуудангийн хүргэлтээс шалтгаалан 10-14 хоногийн хугацаанд авах боломжтой аж.
Мөн сонгуулийн жил болж буйтай холбогдуулан шилжилт хөдөлгөөний энэ сарын 30-наар түр зогсоох болсон. Харин иргэд үүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгээд бүртгэлээ баталгаажуулсан бол шилжилтийн хуудсыг санал авах өдөр заавал авч ирэх шаардлагагүй юм байна.
Сэтгэгдэл (1)