Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа говь талын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24,25-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.