Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна. 2009 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ. Энэхүү өдрийг АНУ-д 1970 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 он гэхэд дэлхийн 140 гаруй оронд тэмдэглэдэг болсон байна.
Жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийг 2016 онд “Trees for the Earth” буюу “Дэлхийдээ мод тарьцгаая” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 2020 онд тохиох Эх дэлхийн өдрийн 50 жилийн ойгоо угтан 7,8 тэрбум мод тарих зорилгодоо дэлхийн хүн нэг бүрийг уриалан дуудаж байна.