Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.
Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн эерэг үр дүнтэй байлаа. Тиймээс ч энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэлх хувиар нэмэгдүүллээ. Чанар, стандартын шаардлага хангасан дараах 100 гаруй нэр төрлийн барааг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой.
Сэтгэгдэл (1)