Мал төллөлт, хаваржилт өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна. Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 сая хурга, 5.2 сая ишиг бойжиж, төл бойжилт 92.7 хувьтай байна.
Нийт малын хорогдол 931.4 мянга болж өмнөх 7 хоногоос 27.0 мянгаар нэмэгдсэн байна. Үүнээс: тэмээ 325, адуу 34.2 мянга, үхэр 90.5 мянга, хонь 334.6 мянга, ямаа 471.7 мянга буюу оны эхний нийт малын 1.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой аймагт Сүхбаатар (149.220), Увс (147.994), Архангай (101.630), Завхан (93.559), Баянхонгор (87.100) аймгууд багтаж байна. Энэ нь оны эхний нийт малын 2.3-5.4 хувийг эзэлж байгаа юм.