Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар салхины хурд нэмэгдэж секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурч байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлээд байна.
Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Дунд Моёодын эхэн гэдэг газар энэ сарын 20-нд ойн түймэр ассан байна. Уг түймрийг аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, хилийн заставын албан хаагчид зэрэг нийт 60 гаруй хүн унтраахаар ажиллаж байгаа аж. Өчигдөр 15:00 цагийн байдлаар уг түймэр унтраагүй байв.
Харин Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул аймгийн зааг Хархираа багийн нутагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сант сумынБэрхийн даваанд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ.
Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэд, малчдыг болзошгүй гал түймрээс сэргийлэн, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.