Дундговь аймгийн Өлзийт сумын “Загийн ус” 1996 онд байгалийн нөөц, Дэлгэрхангай сумын “Дэлгэрхангай уул” 2011 онд байгалийн нөөц, Дэлгэрцогт сумын “Бага газрын чулуу” 2011 онд байгалийн дурсгалт, Гурвансайхан сумын “Их газрын чулуу” 2012 онд байгалийн цогцолборт газар болгож Улсын тусгай хамгаалалтад авсан.
Одоогоор аймгийн тусгай хамгаалалттай 14 газрын 120031.6 га талбай байгаа нь өмнөх жилээс 12 хувиар өссөн бөгөөд дээрх газруудад 10 байгаль хамгаалагч, 53 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна.
Сэтгэгдэл (2)