Өнгөрсөн жил Дорнод аймагт 3 ихэр хүү мэндэлж байсан. Тэгвэл өнөөдөр тус аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт нэгэн эмэгтэй 3 ихэр хүүхэд төрүүлжээ. Амаржсан эмэгтэй аймгийн төвд амьдардаг бөгөөд хийсвэр хагалгаагаар төрсөн байна.
Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эхийнхээ 3 дахь удаагийн төрөлт юм байна. Ихрүүдийн биеийн байдал сайн байгаа гэж аймгийн "Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвөөс мэдээллээ.