Рио 2016 олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдээд байна. Тэгвэл өнөөдөр жүдо бөхийн холбооноос зуны Олимпийн наадамд оролцох тамирчдынхаа нэрсийг зарлалаа. Энэ жилийн олимпийн наадамд эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд 14 тамирчнаа явуулах юм. Олимпийн багийн тамирчдыг МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга ахлахаар болжээ. Монголын жүдо бөхийн холбооноос "РИО-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багийг олон нийтэд албан ёсоор зарласныг хүргэж байна.
Эрэгтэй баг
-60кг Ц.Цогтбаатар
-66кг Д.Төмөрхүлэг
73кг Г.Одбаяр
-81 кг О.Ууганбаатар
-90кг Л.Отгонбаатар
-100 кг Н.Түвшинбаяр
+100кг Б.Тэмүүлэн
Эмэгтэй баг
-48кг М.Уранцэцэг
-52кг А.Цолмон
-57кг Д.Сумъяа
-63кг Ц.Мөнхзаяа
-70кг Ц.Наранжаргал
-78кг П.Лхамдэгд
+78кг О.Жавзмаа
Сэтгэгдэл (1)