Эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ.
Тодруулбал өнгөрсөн шөнө Төв аймгийн Архуст сумын эмнэлгийн халаалтын нам даралтын зуух дэлбэрч эмнэлгийн Халдвартын тасагт гурван сартай хүүгийн хамт хэвтэн эмчлүүлж байсан иргэн нурангад дарагдан нас барсан байна.
Одоогоор нярайн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн ирсэн байна. Тус эмнэлгийн барилгад өнгөрсөн жил их засвар хийж, халаалтын системийг бүрэн шинэчилсэн ч ийнхүү дэлбэрч ашиглах боломжгүй болсон тул өвчтөнүүдийг тус сумын сургуулийн дотуур байр руу шилжүүлж байгаа гэдгийг эх суовалж мэдээлэв.
Сэтгэгдэл (1)