ШӨХТГ-аас “Юнигаз” компанийг хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн гэх гомдлын дагуу торгууль ногдуулжээ.
Тодруулбал, Дашваанжил, Горгаз компаниудаас "Юнигаз" ХХК нь хэрэглэгчдийг өөртөө татахын тулд өөрсдийн байгууллагын нэр хүндэд санаатайгаар халдаж зарим мэдээллийн хэрэгслэлээр бидний борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар ор үндэслэлгүй сөрөг мэдээлэл тарааж байна гэх гомдол гаргасан байна.
Энэ дагуу ШӨХТГ-аас тус газрыг шалгахад "Юнигаз" ХХК-ийн бизнесийн албаны захирал О.Батсүрэн нь олон нийтийн мэдээллийн сүлжээнд Дашваанжил болон Горгаз компаниудын бүтээгдэхүүний талаар үндэслэлгүй сөрөг мэдээлэл байршуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх сурталчилгаа явуулсан байжээ. Тиймээс “Юнигаз” ХХК-ийг Өрсөлдөөний хуулийг зөрчсөн хэмээж торгуулийн арга хэмжээ авсан байна.