ИЗНН-ыг сонгуульд оролцохгүй АН-ыг дэмжиж ажиллана гэх мэдээлэл байсан.
Гэтэл энэ талаар тус намын шинэхэн дарга Ц.Ганхуяг "ИЗНН-ын зүгээс дангаараа сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн. АН-ыг дэмжихгүй" гэж мэдэгдээд байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн С.Оюун энэ талаар "АН-ынхан сонгуульд дэмжиж ажиллаач гэж санал тавьсан. Харин бидний зүгээс УИХ-ын сонгуульд таван хүн, НИТХ-д гурван хүн нэр дэвшүүлэх квот олговол АН-ыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Уг асуудал хэрхэн шийдэгдэх нь АН-ын ҮЗХ-аар тодорхой болох байх” гэжээ.
Тэгэхээр тус намынхан сонгуульд оролцох асуудлаар дотроо хэд, хэдэн хэсэгт хуваагдсан бололтой. Сонгуульд дангаараа оролцох уу эвсэл АН-ыг дэмжих оролцох уу гэдгээр тэд өөр, өөр байр, суурийг илэрхийлж байгаа ч удахгүй тодорхой болох биз ээ.
Сэтгэгдэл (6)