Жолоочгүй машин өнхөрч хүний аминд хүрчээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастын зам, Жаргалантын ..-р гудамж ... тоот хашаанаас “Mercedes Benz” C-200 маркийн машины жолооч Х-ийн автомашин газрын уруу өнгөрч тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух 69 настай эрэгтэй Б-г мөргөж амийг нь хохироосон хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн зам, “Баваахай” мини маркетын зүүн замд амины “Toyota Kluge”r автомашины жолооч О гэгч нь явган зорчигч СБД 16-р хороонд оршин суух Б /21н,эр/ мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. Жич: Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явжээ.
Сэтгэгдэл (1)