Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн 14 хүүхэд цайндаа хордож, өчигдөр ХӨСҮТ-д хүргэгджээ.
Тодруулбал "Чингэлтэй дүүргийн 12 хороо “61-р сургуулийн 3-р ангийн 10 орчим хүүхэд хоолын хордлого авсан байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өчигдөр 12 цагийн үед авч. Улмаар дуудлагын дагуу шалгахад, тус сургуулийн 3 дугаар ангийн 34-н хүүхдээс 10-н хүүхэд “Хаан сүү” ХХК-ны “Амтат жигнэмэг”, “Аньсны шүүс” ууж бөөлжиж хордсон хэргийн газраас 9 кадр зураг авч, Дүүргийн МХГ-ын ажилтнууд хүнсний зүйлсээс дээж авч ЧДЦХ-2 шалгаж эхэлсэн байна.
Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сурагчдын идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнийг нь шинжилгээнд хамруулсан байгаа бөгөөд шинжилгээний хариу гарах болоогүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.