Цасан шуурга шуурч хүйтэрснээс болж орон нутгийн замын нөхцөл байдал хүндхэн байна. Өчигдөр, өнөөдөр зам тээврийн ноцтой ослууд гарч байгааг Авто тээврйин үндэсний төвөөс анхааруулж байна. Улмаар шөнөжин шуурсан шуурганы улмаас орон нутгийн зарим замуудад зорчих боломжгүй болжээ. Иймээс тэдгээр замуудыг түр хугацаагаар хааж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тухайлбал Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болоод байгаа аж. Мөн Төв аймгийн Баяндаваа хаагдсан, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал орчимд шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал замын нөхцөл байдал хүндэрсэн байна. Халтиргаа гулгаа ихтэй замын нөхцөл хүнд байгаа тул өнөө, маргаашдаа тус чиглэлд зорчихгүй байхыг албаны газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)